Шагдарын Долгор
"Улаанбаатарт байгаа миний аавд" кинонд Самданг хотод ажиллаж байхад нь хөрш айлын авгайд тоглодог хүн бол найруулагч, жүжигчин Ш.Долгор гуай юм.
Зохиогч Д.Золбаяр ·
"Улаанбаатарт байгаа миний аавд" кинонд Самданг хотод ажиллаж байхад нь хөрш айлын авгайд тоглодог хүн бол найруулагч, жүжигчин Ш.Долгор гуай юм.
Шагдарын Долгор 1917 онд Увс аймгийн Зүүнхангай суманд төржээ.
Сумынхаа бага сургуульд багшлахаас ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн тэрээр 1937-1939 онд Уран сайхны сургуулийг төгсжээ.
1939 оноос Төв аймгийн театрт найруулагч, Улсын төв театрт жүжигчин, туслах найруулагч, ҮЭ-ийн хороон дарга,
1968-1977 онд "Сансар" кино театрын даргаар ажиллаж байжээ.
1958 он "Гурван найз" Наранхүүгийн ээж
1961 он "Улаанбаатарт байгаа миний аавд" хөрш авгай
1971 он "Тэмцэл" Батсүхийн ээж Пагма
1973 он "Баянбулгийнхан" Содномын ээж
1993 он "Домог жаргах цаг" Мөнхнасан эмгэн эдгээр кинонуудад дүрээ мөнхөлжээ.
1994 онд бурхан болсон бололтой.
Ш.Долгор гуайн өөр кинонд тоглосныг нь ажигласан хүн байвал хэлээрэй.
Эх сурвалж: Д.Золбаяр.