Шаравын Дэлгэржаргал
Дулмаагийн дүрээрээ үзэгчдийн сэтгэл зүрхэнд хүрсэн жүжигчин Шаравын Дэлгэржаргал 1947 онд Архангай аймгийн Батцэнгэл суманд төржээ.
Зохиогч Д.Золбаяр ·
Дулмаагийн дүрээрээ үзэгчдийн сэтгэл зүрхэнд хүрсэн жүжигчин Шаравын Дэлгэржаргал 1947 онд Архангай аймгийн Батцэнгэл суманд төржээ.
1967-1971 онд УБДС-ийн кино драмын ангид суралцан төгсчээ.
1971-1976 онд Хүүхэд залуучуудын театрт жүжигчин
1976-1997 онд Дархан хотын "Залуучууд" театрт жүжигчин.
1970-1973 он "Тунгалаг Тамир" Дулмаа
1976 он "Хүний төлөө" нарийн бичиг
1979 он "Тууврын замд" сурвалжлагч
1979 он "Үүрийн цолмон" Цэрмаа
1981 он "Гэрлэж амжаагүй явна" вагоны үйлчлэгч
1984 он "Ард Аюуш" хүрднээс хүүхэд олдог эхнэр
2001 он "Зүрхэнд шивнэсэн үг" Ханд
2003 он "Ээждээ л үнсүүлэхсэн" Байгалийн ээж
2011 он "Бодлын хулгайч" эх эдгээр кинонуудад тогложээ.
Ш.Дэлгэржаргал 2013 онд МУ-ын гавъяат жүжигчин цолоор шагнагдсан юм.
Дээгий эгчдээ эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.
Эх сурвалж: Д.Золбаяр.