Тангадын Борхүү
1967 онд УБДС-ын кино драмын ангийн төгсөгч Т.Латиф, Ч.Авирмэд нарыг дурссан. Одоо тэдний ангийн охин МУГЖ Тангадын Борхүү эгчийг танилцуулъя. Танилцуулах ч юу байхав. Та бүхэн танина даа. 1945 онд Говь-Алтай аймгийн Халиун суманд терж…
Зохиогч Д.Золбаяр ·
1967 онд УБДС-ын кино драмын ангийн төгсөгч Т.Латиф, Ч.Авирмэд нарыг дурссан. Одоо тэдний ангийн охин МУГЖ Тангадын Борхүү эгчийг танилцуулъя. Танилцуулах ч юу байхав. Та бүхэн танина даа. 1945 онд Говь-Алтай аймгийн Халиун суманд терж Дорноговь аймагт 10-р ангиа тегсеед УБДС-д элсэн оржээ. Борхүү эгч сургууль төгсөөд л Хүүхэд Залуучуудын театрт хувиарлагдан ажиллаад уг театрыг татан буугдтал ажилласаар, жүжигт тоглосоор байжээ.
1966 он. "Цэргийн хүү" оюутан Жаргал 1968 он. "Өглөө" хамгаалахын Дамирангийн эхнэр Ханд 1969 он. "Талын цуурай" эвлэлийн гишүүн
1971 он "Тэмцэл"
1976 он. "Хүний төлөө" Дулмаа 1986 он. "Ирж яваа цаг" Мядаг 1987 он. "Би ниэх дуртай" моторчины эхнэр Лхам
зэрэг киноны дүрүүдийг бүтээжээ. Сонирхуулж нэг сайхан мэдээ дуулгая. 1966 онд Ц.Цэрэндорж найруулагчийн "Цэргийн хүү" киноны Наваанд тоглосон Д.Хишигт, Навааний хүү Батмөнхөд тоглосон З.Жарантав, Батмөнх эмчийн шавь оюутан бүсгүй Жаргалд тоглосон Т.Борхүү эдгээр ахмад жүжигчид эрүүл саруул байгаа. Эднийг уулзуулж сайхан нэвтрүүлэг хийвэл их сайхан дурсамж сэргэнэ дээ. Т. Борхүү эгчийн сүүлд тоглосон кинонуудын талаар судалгаа байхгүй ээ. Өөрт нь тэмдэглэсэн байгаа байх аа. Сүүлийн жилүүдэд тэрээр Өвөрмонголын олон кинонд уригдан тоглож байна. Өвөрмонголын найруулагч Нин Цайгийн "Ээж" киноны гол дүрд тоглосон нь олон улсын кино наадмуудаас өндөр үнэлэгдсэн кино болсон. Ойрын өдрүүдэд Т.Борхүү гавъяатын Дундад улсад тоглож байгаа үлгэрийн киноны талаар мэдээлэл цахим ертөнцөд их түгж байгааг та бүхэн харсан биз ээ. Залуучууд Холливуудыг мөрөөдөж суухад Борхүү эгч маань хятадын кино зах зээл рүү ороод амжсан нь бахархалтай. Борхүү эгчийн охин мэргэжлийг нь өвлөн аваад Эрдэнэтийн театрт амжилттай ажиллаж буй Жавзан гэж бүсгүй бий. Шинэхэн гавъяатдаа эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе.
2025.02.16
Би саяхан Өвөрмонголын "Ээжийн онгоцны буудал" киног үзлээ. Энэ кино олон улсын кино наадмуудаас шагнал авсан гэж сонсож байсан юм л даа.
Сайхан кино байна. Манайхан иймэрхүү кинонууд хийгээд фестивалиудад оролцвол болмоор л санагдаж байна. Их хөрөнгө мөнгө шаардагдахгүй, техник технологийн хувьд ч гологдохгүй. Хамгийн гол нь зохиол...
Ээждээ чулууг бурхан гэж худал хэлээд харж болохгүй гээд өгтөл ээж нь сүсэглэн залбирсаар байгаад түүнийг нь бурхан болгосон үлгэр бий шүү дээ. Түүнээс л санаа авсан мэт санагдав. Гэхдээ амьдралд ойртуулаад сайхан хийжээ.
Энэ киноноос бас нэг анзаарсан, бахархсан зүйл нь гол дүрд тоглосон МУГЖ Т.Борхүү эгчийн ур чадвар байлаа.
Монгол киноны алтан үеийнхэнтэй хамт ажиллаж, амьдарч, уран бүтээлд нь мөр зэрэгцэн оролцож явсан ахмад жүжигчний хувьд Борхүү эгчийн тоглолт өвөрмонгол жүжигчдээс илт давуу харагдаж байна. Ийм ч болохоор өвөрлөгч нөхөд маань энэ сайхан буурайг олон ч кинондоо урьж, түүнээс суралцаж, авшиг хүртдэг бололтой.
Залуу жүжигчдэд захихад ур чадвараа хөгжүүлвэл урд том зах зээл байгаа гэдгийг энэ ахмад уран бүтээлчийн замналаар хүргэж байгаа юм шүү.